images

Хонь ноослох олон улсын тэмцээн Монголд болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


   Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдаж буй “Алтан хайч” хонь ноослох олон улсын тэмцээн ирэх сарын 20, 21-ний өдрүүдэд манай улсад болох гэж байна. Энэ тэмцээнийг хариуцан явуулах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг өчигдөр хуралдаж, Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсныг мэдээллээ. Тэмцээн ноос хяргах, ангилах, багцлах зэрэг төрлөөр явагдана. Ингэхдээ оролцогчид Open буюу нээлттэй, Senior буюу мэргэжлийн, Junior буюу залуус, Novice буюу анхлан суралцагч, Intermediate буюу ахисан шатны гэсэн таван ангиллаар өрсөлдөх ажээ. Тус тэмцээн анх 1961 онд Шинэ Зеландад болж байжээ. Мөн энэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2-4 жил тутамд явагддаг болж, 30 гаруй орны анхлан суралцагчаас эхлээд мэргэжлийн түвшний тамирчид хүртэл оролцдог болсон юм. Хамгийн сүүлийн ДАШТ 2023 онд Шотландын Эдинбург хотод болж байсан бол дараагийн тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 4-7-ны хооронд Шинэ Зеландын Мастертонд болохоор товлогдсон билээ. Манай улсын тухайд энэ салбарт 2022 оноос эхлэн олон улсын мэргэшсэн 28 ноос хяргагч бэлтгэн гаргаад байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.